Гаджой – 12.
Чадал: Хоолойн өвчний хүрц эм болно.
Эрдэм: Хоолой хатах, загатнах, өвдөх, хавдах, сөөх зэрэг өвчнийг засна.
Жор: Сэраүл мэдог, Банжангарбо, Найбонгар, Шинар, Гамбүнаг, Зоватог марбо, Жүрдог, Цонбүрү, Бавусэрчин, Сүгра, Жирүгмарбо, Цала түсбүр хүвь сацуугийн дээр Габүрыг бага тавьж чихэртэй найруулан хэрэглэнэ.
Дагалдуулал: Банжангарбо (9 г), Жүрбаг (20 г), Шинар (20 г), Зоватог (18 г), Лидэр (9 г), Лиш (7 г), Цаладүл (7 г) ийн дээр Дарцүрдүлийг бага хийж, чихэртэй найруулсан Банжин - 7 бол мөн Гаджой – 12-той адил үйлдэл үзүүлнэ. Довабизауа (15 г), Давачүн (9 г), Жүрбаг (9 г), Шинар (9 г), Цала (6г) хэргийг чихэртэй найруулсан Доваби - 5 бол үргэлж холойд цэр хурахыг арилгана.
«Гаджой», возможно, имя собственное, название заболевания или какая-то аллегория, м. б. калька с тибетского или искаженная транскрипция. Прошу перевести с китайского название сырья или транслитерировать в пиньинь.